ИОГИЙН ТУХАЙ

Иогийг хамгийн энгийнээр “сунгалтын дасгал, амьсгалын дасгал, бясалгалын нэгэн цогц зүйл” хэмээн тайлбарлаж болно. Иог болон иогын байрлал нь та бидний эрхтэн тогтолцоонд нийлэмж, сэтгэлийн тэнцвэр хатыг бий болгох ач тустай. Сайн сайхан аж төрөх нь дан ганц эрүүл чийрэг биеэр зогсохгүй, уужим саруул ухаанаар сэтгэх явдал юм. Иог энэ бүх асуудалд өөрийн нөлөөгөө үзүүлнэ.

Иог бол Энэтхэгийн хамгийн эртний шинжлэх ухаан , соёлын өв бөгөөд 5000 жилийн түүхтэй Энэтхэгийн Ведийн уламжлалаас үүдэлтэй гүн ухаан , зарчим , хичээлэлтийн эртний тогтолцоо юм.

Иогийн дадлага нь бидний бие махбодь, оюун ухаан, оюун санааг эрүүл, бүрэн бүтэн амьдрахад хүргэдэг. Иогийн үргэлжлүүлэн дасгал хийснээр амар амгалан, бүрэн бүтэн байдал, сайн сайхан байдал, нэгдмэл байдлыг мэдрэх болно. Иогийн зорилго бол өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэх явдал юм

ИОГООР ХИЧЭЭЛЭХИЙН АЧ ТУС

yogiin tuhai

  1. Цусны өндөр даралтыг бууруулна.
  2. Цусны сахарын хэмжээг бууруулж, зохих түвшинд хүргэнэ.
  3. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
  4. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, сэтгэл санааг өргөнө. Бухимдлаа хянаж сурна.
  5. Зүрхний цохилтыг бууруулна.
  6. Бүх биеийн эрхтэнд массаж болж, биеийн хорыг гадагшлуулна
  7. Галбиржуулан турааж, бодисын солилцоог сайжруулна.
  8. Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
  9. Таны амьсгалын системийг сайжруулна.
  10. Иогийн тогтмол хөдөлгөөнүүдийг хийснээр ар нуруутай холбогдсон зовиур, астма, артритыг эмчилэхэд тустай.

ИОГИЙН ТӨРЛҮҮД

yogiin tuhai

Иогийн олон төрөл чиглэл байдаг бөгөөд одоо хүртэл иогийн шинэ сонирхолтой урсгалууд шинээр гарч ирсээр байна. Бид таньд Монголд хичээллэдэг иогийн 6                   төрлийн тайлбарыг оруулж байна.

  1. Хатха иог (Уламжлалт газрын иог бөгөөд удаан, тайван хичээллэж гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг)
  2. Агаарын иог (Иогийг туузны тусламжтайгаар хийдэг бөгөөд хатха иогоос 3 дахин үр дүнтэй хичээллэдэг.)
  3. Виньяса Иог (Хатха иогтай адил боловч хөдөлгөөн, асана бүрийг амьсгалтайгаа уялдуулан ямар нэгэн зогсолтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг.)
  4. Аштанга иог (Аштанга иог нь хатха болон виньяса иогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан гүнзгий шатны анги гэж хэлж болно.)
  5. Халуун иог (Хичээллэх ангийг 35-40 градусын дулаантай болгон халааж халуун өрөөнд хийдэг иог)
  6. Повер иог (Фитнэс болон илүү хөдөлгөөнт дасгалуудтай уялдуулан хийдэг иог)